БИДНИЙ ТУХАЙ

Монголын Физикийн Олимпиадын платформ нь физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах, сурагчдын шинжлэх ухааныг сонирхох хүсэл эрмэлзэл, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой, МФОХорооны зөвшөөрөлтэйгөөр УФО – ын бодлогын сан, даалгаврыг түгээж, сурагчдыг физикийн бодлого бодох арга зүйд бие даан сурлацахад дэмжлэг өгч, сурагчдын танин мэдэхүйн цар хүрээг өргөжүүлж, ирээдүйн инженер, эрдэмтэн судлаачдыг төрүүлэн гаргахад хувь нэмрээ оруулах болно.

Бидний эрхэм зорилго:

  • Сурагчдын шинжлэх ухааны логик сэтгэлгээг хөгжүүлэх.
  • Физикийн хичээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, практик хэрэглээг нэмэгдүүлэх.
  • Аймаг, дүүрэг, улсын болон олон улсын түвшний физикийн уралдаан, олимпиадад өрсөлдөх чадвартай баг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах.

Бидний үйл ажиллагаа:

  • МФО – ын даалгаврын сан, бодлого, бодолтыг нээлттэйгээр түгээх
  • Сурагчдын нас, түвшинд тохирсон даалгавар боловсруулах.
  • Багш, сурагчдын хамтын ажиллагааг дэмжих сургалтууд зохион байгуулах.
  • Олимпиадын дүн, дүгнэлтэд үндэслэн сургалтын чанарыг сайжруулах зөвлөмж гаргах.