Монголын физикийн олимпиадын платформыг орчин үеийн боловсролын хэрэгцээнд нийцүүлэн нээлттэй хөгжүүлж, физикийн шинжлэх ухаанд сурагчдыг сонирхолтой болгох, тэдний оюуны чадамжийг хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг инженер, эрдэмтэн, судлаачдыг бэлтгэхэд хувь нэмэр оруулах.
Монголын физикийн олимпиад нь дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай, физикийн мэдлэгтэй, бүтээлч сэтгэлгээтэй ирээдүйн инженерүүдийг бэлтгэх үндэсний платформ болно. Шинжлэх ухааны боловсролоор дамжуулан Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах.
Суралцах хүсэл сонирхлыг дэмжих, шинийг эрэлхийлэх, тэгш хүртээмж, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвар, мэдлэгийг сурагчдад олгох, багш, эцэг эх, шинжлэх ухааны байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах.